Фэйсбүүкийн болзооны Dating үйлчилгээ олонд танилцуулагдснаас жилийн дараа буюу Пүрэв гарагт Америкт ашиглагдаж эхэллээ. 

Ингэснээр Америк тус үйлчилгээг авах эрхтэй болсон 20 дахь улс болж байна. Dating үйлчилгээ нь 18-аас дээш насны бүх фэйсбүүк хэрэглэгчид танилцах хаяг нээх боломж олгодог юм. 

Фэйсбүүк компани жил гаруйн хугацаанд хэрэглэгчдийнхээ мэдээллийг алддаг гэх шүүмжлэлд өртөөд байгаа учир хэт хувийн амьдралын талаарх мэдээллээ тус сайтад найдаж өгөх нь асуудалтай гэж судлаачид үзэж байна. 

Болзооны хаяг нь фэйсбүүк хаягийн нэр, насыг авдаг хэдий ч ихээхэн ялгаатай юм. Мөн болзооны хаягтаа фэйсбүүк, инстаграмын зургуудаа шэйрлэх, инстаграмын дагагчдаа харж явдаг хүнийхээ жагсаалтад оруулах боломжтой байна. 

Dating үйлчилгээ нь алдартай танилцах аппликейншууд болох Бамбле, Тиндер, Хинже нарын хүчтэй өрсөлдөгч болох төлөвтэй байгаа юм. Улмаар Тиндер, Мэч, OkCupid зэрэг танилцах аппликейшнийг эзэмшдэг Мэч группийн хувьцаа Пүрэв гарагийн байдлаар зургаан хувь буурсан байна. Тус компаний хувьцаа 2018 онд буюу Dating үйлчилгээг танилцуулах үед 20 гаруй хувиар буурч байжээ. 

Dating үйлчилгээ нь Тиндертэй ижил зураг эргүүлж лайк дардаггүй ба оронд нь тухайн хүний хаяг дээр товшдог байна. Мөн бусад танилцах аппликейшнээс ялгаатай нь зураг, видео, төлбөр, линк илгээж болохгүй бөгөөд зөвхөн мессеж явуулах боломжтой юм. 

Эх сурвалж: CNN, The verge