Фэйсбүүк компаний гүйцэтгэх захирал Марк Зукерберг WhatsApp, Инстаграм, Фэйсбүүкт хийгдэх өөрчлөлтүүдийг хөгжүүлэгчдийн хурлын үеэр танилцууллаа. Тухайлбал, Фэйсбүүк мессенжер аппликейшнаар илгээсэн чатуудыг компаний ажилчид хянахгүй, WhatsApp-аар төлбөр төлөх боломжтой болох, Фэйсбүүкийн өнгийг солих, Инстаграмд мессеж, наадаг зураг нийтлэх зэрэг өөрчлөлтүүд хийгдэх гэнэ.

Фэйсбүүк компани өнгөрсөн онд олон сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан асуудалд холбогдсон ба энэ удаагийн шинэчлэлээр аюулгүй байдлаа сайжруулах тал дээр голлон анхаарах юм.

Үүнээс гадна утасгүй VR шил болох Oculus Quest-ыг энэ сарын 21-ээс эхлэн худалдаанд гаргана гэдгээ мэдэгджээ. Уг шилийг компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид холбох шаардлагагүй гэдгээрээ бусад VR шилнээс онцлог юм.

Image result for oculus quest

Эх сурвалж: BBC, The verge