НМХГ-аас БГД-ийн 47-р байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг Family кимчиний цехэд хяналт шалгалт хийлээ.

Тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүйгээр хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд үйлдвэрлэл явуулж байжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх албан даалгавар хүргүүллээ.

Мөн ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын байцаагчид Нисэхэд байрлах Полоринс болон Дээшлэх зоог хоолны газар, Зайсанд байрлах Байрам ХХК-ний ресторанд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна.

Шалгалтаар эдгээр хоолны газрууд нь нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн горимыг хангаж ажиллаагүй, зохистой дадлыг хэвшүүлээгүй, дотоод хяналтын журмыг мөрдөөгүй байсан зэрэг зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, ААН-д албан даалгавар хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.