Сүүлийн үед фэйсбүүкээр бусдыг хуурч мэхлэн мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэх болжээ.

Тодруулбал, хэн нэгний фэйсбүүкт хулгайгаар нэвтэрч, ойр дотны хүн рүү нь ‘яаралтай мөнгөний хэрэг гарлаа энэ данс руу хийчих, миний данснаас мөнгө гарахгүй байна, картаа залгиулчихлаа энэ хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч, цалин буухаар өгье мөнгө зээлээч’ зэргээр чат бичиж мөнгө авдаг байна.

Хэрэв хэн нэгэн танаас мөнгө болон бусад зүйл гуйсан тохиолдолд заавал биечлэн уулзах эсвэл үнэн эсэхийг нягталсны дараа туслаарай.  

Энэ төрлийн гэмт хэргийн гаралттай холбоотойгоор ЦЕГаас фэйсбүүктээ утасны дугаар, төрсөн он, сар, өдөр зэрэг амархан нууц үг хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн таны е-мэйл хаяг болон нууц кодыг нэхсэн сонжоо, зурхай зэрэг холбоост нэвтрэхгүй байхыг зөвлөсөн юм.

Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг бөгөөд 3-12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.