Туркийн засгийн газар Фетулла Гулентэй холбоотой 1112 хүнийг баривчлах тушаал гаргалаа. Фетулла Гулен нь боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх замаар шашны буруу үзэл баримтлал дэлгэрүүлдэг, 2016 оны Туркийн засгийн эрхийг булаах үйл ажиллагаа зохион байгуулсан хэмээн Туркийн Засгийн газар буруутгадаг юм.

Фетулла Гулен одоо Америкт оршин суудаг бөгөөд 2016 оны төрийн эргэлтэд өөрийгөө ямар ч хамааралгүй "миний дагагчид оролцсон байхыг үгүйсгэхгүй" хэмээн мэдэгддэг юм.

Уг төрийн эргэлт хийх оролдлогоос болж 250 хүн амиа алдсан бөгөөд үүнээс хойш Гулентэй холбоотой 218 мянга гаруй хүнийг баривчилсан байна. Тэдний 77 мянга нь саатуулагдсан бөгөөд генерал, шүүгч зэрэг дээд албан тушаалын 150 мянга гаруй хүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: DW, Reuters