Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу FIFA Сьерра-Леоне улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлж байгаагаа тус улсын Спортын яаманд илгээсэн захидалдаа мэдэгджээ. Учир нь Сьерра-Леоний хөл бөмбөгийн холбооны удирдлагын асуудалд засгийн газраас нөлөөлж байгаа гэнэ.

Энэхүү хоригоос үүдэн тус улсын шигшээ баг олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болж байгаа юм. Гэвч Иохансены хэргийн үнэн зөвийг тогтоосны дараа FIFA хоригоо цуцлах гэнэ.

Сьерра-Леоний хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Иша Иохансен өнгөрсөн жил эрх мэдлээ буруугаар ашигласан, төсвийн мөнгийг зөв зохисгүй зарцуулсан хэрэгт холбогдож албан тушаалаасаа огцорсон юм. Иохансен үүнийг улс төрийн оролцоотой гүтгэлэг гэж үзэж байгаа гэнэ.

Иша Иохансен 2013 оноосСьерра-Леоний хөл бөмбөгийн холбоог удирдаж эхэлсэн бөгөөд Африк тивийн хөл бөмбөгийн холбооны цорын ганц эмэгтэй ерөнхийлөгч юм.

Эх сурвалж: CNNReuters