Энэ зун Европт болсон хэт халалтын улмаас Францад 1500 орчим хүн нас барсан гэдгийг тус улсын эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэ нь нас баралтын үзүүлэлт жирийн үеийнхээс 9.1 хувиар өндөр байгааг харуулж байгаа юм. 

Өнгөрсөн зургаагаас долдугаар сарын хооронд Францад 40 градус хүртэл халсан ба амиа алдсан иргэдийн тал хувь нь 75-аас доош насныхан байжээ. 

Судлаачид энэхүү хэт халалт нь хүлэмжийн хийнээс үүдэлтэй гэж үздэг ба Европ тив нь халуунд тэсвэртэй биш гэнэ. Учир нь 2017 оны байдлаар Европын орон сууцны тав хүрэхгүй хувь нь агааржуулагчтай ба нийтийн тээвэр нь хэт халуунд хайлах эрсдэлтэй байжээ. 

Францад 2015, 2018 онд болсон хэт халалтын улмаас нас баралтын үзүүлэлт 10,1-15 хувиар нэмэгдсэн байна. 

Эх сурвалж: RT, CNN