ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын мэдээлснээр нэгдүгээр сарын еснөөс хойш нийт 1248 хүнийг тусгаарлаад байна. 

Мөн Франц иргэний ойрын харьцагч 126 хүн, энэ сарын 10-нд тусгаарлагдсан дөрвөн хүнээс коронавирус илрээгүй гэлээ. Мөн Лхагва гарагт Бадрах энержи кемпэд 64, нийт 149  хүнийг тусгаарлаад байна.  

Үүнээс гадна Өвөрмонголд айлд хөл хорионд байсан гэр бүлийн гурван хүн Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор эх орондоо иржээ. Тус гурван иргэнийг боомт дээр хоёр өрөө байранд тусгаарлаад байна. 

Франц иргэний давтан нарийн шинжилгээг өнөөдөр авсан ба өвчтөн сэтгэл санааны хувьд тогтворгүй, Монголд халдвар тараалаа гэж дефресстэй байгаа гэнэ. Сэтгэл санаа тавгүй байх нь дархлааг муутгаж, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг байна.