ХӨСҮТ-ийн мэдээлснээр Франц иргэний ойрын харьцагч болох Оюутолгойд тусгаарлагдсан долоо, Дарханд  тусгаарлагдсан нэг хүн нийт найман хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын харьцагч гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Мөн ХӨСҮТ-д энэ сарын 12-нд тусгаарласан нэг иргэнээс коронавирус илрээгүй ба өчигдөр 13 хүнийг ажиглалтад авч, хоёрыг хүнийг ХӨСҮТ-д эмчийн хяналтад байлгаж байгаа юм. 

Өнөөдөр Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн ба батлагдсан тохиолдлын ойрын харьцагч болсон 400 гаруй хүнийг тусгаарлаж, эмчийн хяналтад ажиглаж байна гэлээ. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна гэв.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын мэдээлснээр нэгдүгээр сарын еснөөс хойш нийт 1298 хүнийг тусгаарлан ба өнөөдөр 637 хүн ажиглалтад байна. Өчигдөр шөнө Алтанбулагийн хилээр Австрали, Итали, Францаар дамжиж ирсэн 13 иргэнийг тусгаарлажээ. 

Мөн өнөөдрийн байдлаар 18668 эмнэлгийн ор, тусгаарлах 2915 ор, эрчимт эмчилгээний чиглэлээр 633 ор ашиглаж байна.