Францын засгийн газар эр дэгдээхийг амьдаар нь алах, тооройг өвчин намдаагчгүй хөнгөлөхийг хориглолоо. Уг хориг нь ирэх оноос хэрэгжих ба амьтны эрхийг хамгаалагчдын талархлыг хүлээжээ.

Дэлхий дээр жил бүр долоон тэрбум эр дэгдээхийг устгадаг бөгөөд ихэнхдээ хорт хий, цахилгаан, гялгар уут ашиглан амьдаар нь алдаг байна.

Эрдэмтэд дэгдээхийний хүйсийг үр хөврөл байхад нь тодорхойлох арга хайж байгаа ч энэ нь өртөг өндөртэй юм. Швейцарт дэгдээхийг амьдаар нь алах арга ховор ашиглагддаг ч өнгөрсөн оны есдүгээр сард үүнийг хоригложээ.

Германд жил бүр 45 сая эр дэгдээхийг живүүлж алдаг ба уг аргыг хуулиар хориглосон юм. Гэвч тус улсын дээд шүүх дэгдээхийний хүйсийг урьдчилан тогтоох арга олдох хүртэл живүүлэх аргыг ашиглахыг зөвшөөрчээ.

Мөн Европын холбоо гурав хүртэлх хоногтой дэгдээхийг амьдаар нь устгахыг 2009 онд зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: The guardian