Францын ерөнхийлөгч Эммануэль Макроныг дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн тохиолдуулан дайны талбарт айлчлах үеэр биед нь халдахаар төлөвлөсөн гэх зургаан хүнийг баривчилжээ.

Францын дотоодын аюулгүйн албаныхан хэргийн сэжигтнүүд болох таван эрэгтэй нэг эмэгтэйг Иль и Вилен, Мозель, Исер мужуудаас баривчилсан бөгөөд террорист үйл ажиллагаа төлөвлөсөн хэргээр шалгаж байгаа юм.

Өнгөрсөн оны зургадугаар сарын 14-нд Бастиллийн өдрийн баярын жагсаалын үеэр 23 настай эрэгтэй Макроны аминд хүрэхээр төлөвлөж байсныг цагдаа нар илрүүлсэн байна.

Эх сурвалж: BBC, The Guardian