Францын зохион бүтээгч Франки Запата нь Флаяборд Эйр гэх нисдэг хавтан бүтээжээ. Тэрээр төрөлхийн өнгө ялгадаггүй өвчтэй ба хэдэн жил моторт завины спортоор хичээлсний эцэст усан дээр явагч завь бүтээжээ. 

Ийнхүү тэрээр үүнийгээ улам сайжруулан нисдэг хавтан боловсруулсан байна. Энэхүү хавтан нь 152 метрийн өндөрт, 140 км цаг хурдлах чадалтай бөгөөд нисдэг хавтанг бүтээхэд гурван жилийн хугацаа зарцуулжээ.

Франки Запата Америк, Францын армитай хамтран ажиллаж байсан ба түүний нисдэг хавтангийн туршилтад Францын тал 1.4 сая долларын хөрөнгө оруулсан байна. Нисдэг хавтанг унахын тулд өндөр анхаарал шаардлагатай бөгөөд анхаарлаа төвлөрүүлж чаддахгүй бол гэмтэл авах эрсдэлтэй юм. 

Тэрээр Франц, Английг холбосон сувгийн 110 жилийн ойгоор Флаяборд Эйрээрээ Англид хүрэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрэв амжилттай Англид хүрвэл 2016 онд Францын өмнөд хэсэгт үйлдсэн 2200 метр нислэгийнхээ амжилтыг эвдэх юм. 

Эх сурвалж: CNN, Gizmodo