Монгол улсад коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдлаа. Тодруулбал, энэ сарын хоёронд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс коронавирус илэрсэн байна. 

Иймд энэ сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд Улаанбаатар болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлалаа. Мөн хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэргийг зогсоосон байна. Харин олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын хойд хилийн урсгал нээлттэй байгаа юм.

ЭМЯ-ны мэдээлснээр Францын иргэнд 14 хоног өөрийгөө тусгаарлан, гадагшаа гарахгүй байх зөвлөмж өгсөн ч үл тоож олон газраар явж нэгдүгээр хавьтлын 120 хүн байна.

Тухайлбал, Монголд ирснийхээ дараа Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзсан байна. Ингээд энэ сарын долоонд халуурах шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлагдсан байжээ. Одоогоор тухайн иргэний бие хэвийн байгаа ч халуурах шинж тэмдэг хэвээр байна. 

Коронавирус илэрсэн Франц иргэний явсан маршрут: