ЭМЯ-ны мэдээлснээр өчигдрөөс эхлэн 119 дугаарт 900 гаруй дуудлага ирснээс 300 нь хуурамч байжээ. Иймд хуурамч дуудлага өгч эмнэлгийн ажилтнуудад саад учруулахгүй байхыг мэдээллийн эхэнд анхаарууллаа. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэдээлснээр Москва-Улаанбаатарын өнөөдрийн нислэгээр 107 зорчигч ирснээс Багабаянгийн амралтад 31, ХӨСҮТ-д есөн хүнийг тусгаарлажээ. Мөн Алтанбулагийн боомтоор Дарханд нэг хүн ирж, нийт 63 хүнийг тусгааарлаад байна.  

ХӨСҮТ-ийн мэдээлснээр энэ сарын есөнд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан ба Франц иргэний нэгдүгээр харьцагч 98 хүнийг өчигдөр тусгаарлаж шинжилгээ хийж байна. 

Одоогоор эхний 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ. ХӨСҮТ  өчигдөр 338 иргэнтэй холбогдож, тандалт асуумж судалгаа хийснээр 171 хүнийг ойрын харьцагч гэж үзсэн байна.