Энэ жил Диснейн таван кино бокс оффист нэг тэрбум доллараас илүү орлого олсон юм. Өнгөрсөн амралтын өдрийн байдлаар Фрозен-2 кино уг амжилтыг давтах магадлалтай байна. 

Фрозен-2 кино өнгөрсөн амралтын өдрүүдээр Хойд Америкт 127 сая доллар, дэлхий даяар 350 сая долларын орлого олжээ. Ингэснээр нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр орлого олсон Диснейн хүүхэлдэйн кино болсон байна. 

Фрозен киноны анхны анги 2013 онд нээлтээ хийснээр Диснейн шилдэг бүтээлүүдийн нэг болсон ба Фрозеноос сэдэвлэсэн паркийн тоглоом, мюзикл хүртэл тавигджээ. 

Дисней компаний энэ жил нээлтээ хийсэн Авенжерс: Төгсгөл, Тоглоомын түүх-4, Араатны хаан зэрэг таван кино дэлхий даяар нэг тэрбум долларыг давсан орлого олсон юм. 

Үүнээс үүдэн Хойд Америкийн бокс оффис энэ жил өмнөх оноос долоон хувиар илүү ашиг олсон байна. 

Эх сурвалж: CNN, Market watch