УИХ-ын чуулганаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 56.4 хувийн саналаар баталлаа. 

Ингэснээр Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн импортоор оруулах барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж,  төлсөн татварыг буцаан олгохоор боллоо. 

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталсан юм. Хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөнө. 

Манай улсын хувьд дийлэнх импортын барааны гаалийн албан татвар таван хувь, НӨАТ 10 хувь бөгөөд тодорхой зарим нэр төрлийн барааны татвар улирлын чанартайгаар өөрчлөгддөг байна.