Гадаад улсруу аялах сонирхолтой иргэдэд мэдээлэл өгөх зорилготой Outbound travel mart гадаад аяллын үзэсгэлэн энэ сарын 18-19-нд Тусгаар тогтнолын ордонд болно. Үзэсгэлэнд аяллын тур оператор болон даатгал, тийз захиалгын касс зэрэг аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд оролцох юм. 

Уг үзэсгэлэнд оролцсоноор аяллын бүтээгдэхүүнтэй танилцах, худалдан авах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаарх лекцэд хамрагдах боломжтой.

Манай улсад аялал жуулчлалын зөвшөөрөлтэй 300 гаруй тур оператор байгаа ба 37 нь Outbound буюу Монголчуудыг гадаад улсад аялуулах гэрчилгээтэй байна. Гэвч иргэд мэдээлэл дутмаг байдлаасаа болж, мэргэжлийн бус байгууллага, хувь хүнээр үйлчлүүлэн эрсдэлд орох тохиолдол цөөнгүй байгаа юм.