Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, ГХЯ-тай хамтран энэ сарын 12-14-нд Хилийн чанад дахь Монголчуудын холбоодын 3-р чуулга уулзалтыг зохиохоор болжээ.

Чуулга уулзалт Улаанбаатарт болох бөгөөд 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй Монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллага, бизнесийн холбоод зэрэг 160 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.

Тэд гадаадад амьдарч, ажиллаж, сурч буй иргэдийн эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, холбоодын үйл ажиллагааг дэмжих, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж зэргийг хэлэлцэнэ.

Мөн гадаадад боловсрол эзэмшсэн болон сурч буй Монгол оюутнууд, хилийн чанад дахь хүүхдүүдийн Монгол хэл, соёлын дархлаа зэрэг чухал сэдвээр хуралдаж, Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе нээлттэй өдөрлөг зохиох юм.

Өдөрлөгөөр эх орондоо ажиллаж амьдрахыг уриалж, үндэсний тэргүүлэгч 50 гаруй ААН, байгууллагууд 500 гаруй ажлын байр зарлана.