Зам тээврийн хөгжлийн яам Цахим зөгийн үүр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр өндөр хөгжилтэй улсад ажиллаж буй Монгол иргэдийн зөвлөгөөг цахимаар авах юм. 

Мөн гадаад дахь боловсон хүчнийг эргүүлэн эх орондоо татах, эргэн ирж ажиллах сэдлийг төрүүлэх, ажлын байрыг эртнээс бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзжээ. 

Хөтөлбөрийн хүрээнд олон улсын зам, тээврийн салбарт хэрэгжиж буй инноваци, техник технологийг Монголд нутагшуулах, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны асуудалд Зам тээврийн хөгжлийн яамны бүрэлдэхүүн цахимаар зөвлөмж өгч байна. 

Сонирхуулбал, гадаадад зорчсон Монгол иргэдийн тоо 2007 онд давхардсан тоогоор 990 мянга байсан бол 2017 онд 2.4 сая болж өсжээ. ҮСХ-оос гадаадад байгаа Монголчуудын тоог 10 жил тутамд нэг удаа гаргадаг ба 2020 онд тооллого явуулах юм.