Монголд нэг жилээс дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээ Монголын үнэмлэхээр солиулах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Тодруулбал, 

  • Хүсэлт /Монгол хэл дээр/
  • Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  • Тухайн улс, орны үндэсний жолоочийн үнэмлэхийн баталгаат орчуулга, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  • Цээж зураг 1% /3х4см/
  • Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон/
  • Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
  • Жолооны үнэмлэхийн мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/

Сонирхуулбал, жилд дунджаар 40-50 мянган шинэ жолооч бэлтгэгдэн жолоодох эрхийн үнэмлэх авдаг байна. Өнгөрсөн 2015 оны байдлаар Монголд жолоодох эрхийн үнэмлэхтэй 1.22 сая гаруй жолооч байжээ.