Шинийн нэгэнд мөр гаргах ёс нь эрт үеэс уламжилж ирсэн бөгөөд нэг жил болоход хүний цаг тооны суудал нэг өөр хэмнэлд очдог байна. Энэ хэмнэл нь найман циклээр буюу шороо, гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод гэсэн найман суудалд ээлжлэн суудаг юм.

Энэ үүднээс жил бүр хүмүүс өөр өөрөөр мөр гаргадаг учиртай бөгөөд мөр гаргахдаа хийморийнхоо зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг ёстой. Энэ нь тухай жилдээ хийморь золбоотой буян хишигтэй байхыг бэлгэдсэн нэг ёсны суудлын засал болдог.

Найман махбодын суудал

ГАЛ СУУДАЛ  

Эр: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Эм: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Гарах зүг, унших тарни: Зүүн урд буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.

Цээр: Галд суусан хүн бэр авах, хүүр тоосго шатаах газар бүү оч. Эсгий эд, зээрд морь авах, сохор болон бэлэвсэн эмийн идээнээс цээрлэ. Улаан өнгийн хувцас, эд зүйлс бүү ав. Ногоо шарлах үеэр болгоомжил.

Засал: Сундуй, Цэнд, Доржнамжим, Гомбо Дашзэвэг зэрэг ном уншуулаарай.

ШОРОО СУУДАЛ

Эр: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Эм: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Гарах зүг, унших тарни: Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ.

Цээр: Шороонд суусан хүн орон барих, газар ухах, мод огтлох, чулуу ховхлохыг цээрлэнэ. Шар өнгийн сав суулга, эрдэнийн зүйл, шоронгийн эд, хөгшин хонь, булгийн ус, чоно идсэн малын махнаас бузартана. Хавар болгоомжил.

Засал: Сундуй, Додьгалсан, Алтангэрэл уншуулж, газар лус тахь.

ТӨМӨР СУУДАЛ

Эр, Эм: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Гарах зүг, унших тарни: Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум раднаа дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ.

Цээр: Төмөрт сууваас төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Хэрүүл тэмцэл хийх, хаданд авирах, ямаа, илжиг авах, гөрөөсний мах идвэл бузартана. Ус хөлдөх үед болгоомжил.

Засал: Гомбо тахиул, Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй уншуул.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Эр: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Эм: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Гарах зүг, унших тарни: Зүүн хойш цаг хийморийн зүгт гарч “Ум пагма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүг буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ.

Цээр: Огторгуйд сууваас уул хаданд авирах, орон дээвэрлэх, гөрөөсний мах идэх, араатны арьс, цагаан унаа, нохой болон шар өнгийн эд авахын цээрлэ. Газар хөдлөх үед болгоомжил.

Засал: Алтангэрэл, Цагааншүхэрт, Намхайнинбо, 13 сан, Сундуй уншуул.

УС СУУДАЛ

Эр: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Эм: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Гарах зүг, унших тарни: Зүүн урд буюу амин зүгтээ гараад “Ум гарма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ.

Цээр: Усанд сууваас хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахай, загас, усанд унасан малын махнаас бузартана. Лусын хорлолоос болгоомжил. Хур бороо орох үед болон хонин сард гайтай.

Засал: Лүмбэнгарав, Шавдагдором, Лхам сахиус тахиул.

УУЛ СУУДАЛ

Эр: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Эм: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1940, 1988, 1996, 2004, 2012

Гарах зүг, унших тарни: Баруун зүгт буй эмийн зүгтээ гараад “Ум будда дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад урд зүгийн ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ.

Цээр: Ууланд суусан хүн тахил хуврагийн эд, шороо чулууны үйлээс сэрэмжил. Хар малгай бүү өмс. Нохой сард буюу газар хөдлөх үед болгоомжил.

Засал: Намсрай тахиулж, Лхамын ганшиг, Дүгэр, Сундуй уншуул.

МОД СУУДАЛ

Эр, Эм: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1941, 1989, 1997, 2005, 2013

Гарах зүг, унших тарни: Хойд цаг хийморийн зүгтээ гараад “Ум базар дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ.

Цээр: Модонд сууваас үхэгсэд болон төмөр, модны үйлээс болгоомжил. Барс, ирвэсний арьс үл авах, хөх өнгийн эд зүйлс бүү ав. Мод гөлөглөх үе, жимсний ам овоох үед болгоомжил.

Засал: Усан балин өргө. Очирваань, Гомбо сахиус тахиул. Сундуй, Ариун сан уншуул.

ХИЙ СУУДАЛ

Эр: 1908, 1956, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1940, 1988, 1996, 2004, 2012

Эм: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Гарах зүг, унших тарни: Урд цог хийморийн зүгтээ гараад “Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд буян хишгийнхээ зүгээс ирнэ.

Цээр: Хийд суусан хүн чимэг болон хөгжмийн зэмсэг, шар эд бүү ав. Андгайлах, бүжиглэх, хөгжимдөх, согтуурахыг цээрлэ. Улаан махны болон хэрүүлийн бузраас болгоомжил. Хавар, намрын улирал болон бичин сард болгоомжил.

Засал: Гонгор, Лхам тахиул. Гурван гүрэм, Жадамба, Сундуй уншуул.