VII жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон Гахай жилийн сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Энэ жилийн сар шинийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын аварга Н.Батсуурь, аварга С.Мөнхбат нар үлдсэн юм.

Р.Пүрэвдагва нь дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж шөвгийн дөрөвт үлдсэн юм. улмаар долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурь, наймын даваанд буюу үзүүр түрүүнд улсын арслан Ц.Содномдоржийг давж ийнхүү сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ.

Харин арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд аймгийн начин Н.Жаргалбатыг, тавын даваанд аймгийн арслан Х.Цогтгэрэлийг давж, зургаагийн даваанд улсын начин Д.Анартай тунаж, наймын даваанд улсын аварга С.Мөнхбатыг хаяснаар үзүүрлэлээ.

Сануулахад, өнгөрсөн жилийн шороон нохой жилийн сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-өлзий түрүүлсэн юм. Мөн сар шинийн барилдаанд хамгийн олон түрүүлж байсан бөх бол дархан аварга У.Бат-Эрдэнэ билээ.