Замын-Үүд боомтоор энэ сарын долоонд 14 шуудай 350 кг гахайн өөхийг тээврийн хэрэгсэлд нуун хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Хилийн мэргэжлийн хяналтын алба тус зөрчлийг илрүүлэн саатуулж, холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Манай улсад нэгдүгээр сард гахайн мялзан өвчин гарсан учир Хятад, Орос, Герман, Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хугацаанд хориглосон юм.

МХЕГ-аас хийсэн шалгалтаар Улаанбаатарт гахайн мах нийлүүлж буй 74 цэгийн 50 хувьд нь мялзан өвчний ДНХ илэрч, 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайд хориглолт тогтоосон байдаг.

Мялзан өвчин илэрсэн гахайд эмчилгээ хийдэггүй ба шууд устгалд оруулдаг юм. Тус өвчин хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.