Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрээс сэргийлэх төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Шалгалтад есөн дүүргийн нийт 80 объектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 465 зөрчил илрүүлсэн байна.  

Эдгээр зөрчлийн 75  буюу 16.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад 294 зөрчлийг арилгуулах улсын хяналтын байцаагчийн бичиг хүргүүлж, нийт зөрчлийн 78.5 хувийг арилгуулсан байна.

Зураг: ОБЕГ

Мөн 46 байгууллагын 3650 гаруй хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион явуулж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Сануулахад, баярын өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд сар шинээр нийт гарсан осол аюулт үзэгдлийн 70 орчим хувийг ахуйн болон объектын гал түймэр эзэлсэн байна.

Зураг: ОБЕГ