Он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр 2885 удаа гарч, нийт 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Мөн 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж, 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатжээ. 

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын алба хаагчид 660 хүний амь нас, төр, ААН, байгууллагын 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Объектын гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ нэг дахин буурчээ. 

Сануулбал, он гарсаар улсын хэмжээнд 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай шатсан юм. Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарчээ.