Замын-Үүд боомтоор энэ сарын 16-нд гарал үүсэл тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй махыг хил нэвтрүүлэхийг завджээ. 

Тодруулбал, тахианы мах 110 кг, гахайн мах 60 кг, загас 50 кг, сам хорхой 20 кг-ыг тээврийн хэрэгсэлд нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон байна. Тус зөрчлийг хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын шалгалтаар илрүүлжээ. Ийнхүү гарал үүсэл тодорхойгүй махыг хураан авч, устгал хийсэн байна. 

Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн улсын хилээр явдал гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын хоёронд Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор хортон шавжтай жимс, хүнсний ногоог хил нэвтрүүлэхийг завджээ.