Самсунг компани Галакси Фолд эвхэгддэг ухаалаг утасныхаа нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Шүүмжлэгчид өнгөрсөн долоо хоногт Фолд утасны дэлгэцэнд асуудал гарсан талаар твиттер хуудсаар мэдэгдэж эхэлсэн юм.

Галакси Фолд утас энэ сарын 26-нд худалдаанд гарах байсан ба үүнээс өмнө 50 гаруй ширхэгийг сэтгүүлч, шинжээч, блогчдод шүүмжлэл хийлгүүлэхээр илгээсэн байна. Эдгээрийн хэд нь алдаатай байсан нь тодорхойгүй ч сэтгүүлч болон блогчдийн шалгасан дөрвөн утсанд асуудал үүсчээ.

Гэвч энэ нь Note 7 загварын утасны асуудлаас бага хохирол авчирна гэж шинэжээчид үзсэн байна. Note 7 загварын утас 2016 онд худалдаанд гаргасан даруйдаа батерей нь дэлбэрсэнээс болж эргүүлэн татагдсан юм.

Эх сурвалж: BBC, Reuters