Самсунг группээс Галакси S цувралын 10 жилийн ойд зориулан гаргах Галакси S10 загварын утас бүх цаг үеийн хамгийн онцгой утас байх болно гэдгийг Самсунгийн харилцаа холбооны компаний гүйцэтгэх захирал Го Дон Жин хэллээ.

Шинэ загварын утас ямар ч ирмэггүй, гайхалтай өнгөний сонголттой байх бөгөөд хэмжээ нь нэлээд томрох гэнэ. Ингэхдээ Хятадын Хуавей брэндийн сүүлийн загвар P20 Pro-той ижил уусалттай өнгөний шийдэл, гурвалсан камертай болж магадгүй юм.

Галакси S10 утсыг ирэх онд албан ёсоор танилцуулна.

Эх сурвалж: Forbes, Techradar