Гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад нийслэлийн иргэд хамрагдлаа. Дадлага сургуулилтад орон сууцны иргэдийг идэвхтэй хамруулсан ба гэр хорооллын иргэд гудамж болон аюулгүй талбайд хэсэг, хороогоороо цуглалаа.

Орон сууцны иргэдийг түлхүү хамааруулсан учир нь гамшгийн үед хамгийн их эрсдэл дагуулах магадлалтайгаас гадна сүүлийн жилүүдэд чанаргүй барилга олширч байгаа юм. Сургуулилтын үед газар хөдөлсөн үед хэрхэн сэргийлэх, гамшгийн үед заавал авч явах хэрэгсэл, эдгээрийг хэрхэн хэрэглэх, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаах мэдээлэл өглөө.

Өнөөдрийн сургалттай холбоотойгоор замын хөдөлгөөнийг 07:00-09:30 цагийн хооронд бүрэн хаасан учир одоогоор замын хөдөлгөөн ачаалалтай байна. Иймд хувийн машинаар бус автобус, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.