НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын хэргийн шүүх хурал БГД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүхээс тэднийг Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэдэг зүйл заалтаар тус бүр дөрвөн жилийн ял оноолоо. Шүүх хуралд 60 тэрбумын бичлэгийг анх нийтэд дэлгэсэн Г.Доржзодов гэрчээр оролцсон байна. 

Сануулбал, Г.Доржзодов 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын бичлэгийг олонд дэлгэсэн юм. Тус бичлэгт тухайн үеийн намын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар нарын яриа бичигдсэн байдаг.