ХУД-ийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км автозамыг 10 сарын 2-23 хүртэл хаахаар боллоо. Энэ хугацаанд автозамын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх юм. 

Мөн борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын  шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэнэ. Гүйцэтгэгчээр Эко тогтол ХХК ажиллах юм. 

Иймд тус замаар зорчих иргэдэд Нийслэл хүрээ өргөн чөлөөний автозамыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.