Ганцаараа байх нь зөвхөн ганцаардах, үл тоомсорлогдох, уйтгарлахтай холбоогүй юм. Харин 15 минут ямар нэг цахилгаан хэрэгсэл ашиглахгүй ганцаараа байснаар стресс тайлагдаж амардаг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. 

Судалгаанд оролцогчид долоон хоногийн турш өдөр бүр нийгмийн харилцаа, ном унших, бодолд автах, 15 минут цахилгаан хэрэгслээс хол байх үед сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарсан талаар тэмдэглэл хөтөлсөн байна. 

Ингэхэд ганцаараа байснаар аз жаргал, айдас зэрэг эерэг, сөрөг сэтгэл хөдлөлийн аль алиныг нь мэдэрчээ. Судлаачдын хэлснээр ганцаараа байдаг хүмүүс баярласныхаа дараа дуугаа хураах, уурласны дараа хурдан тайвшрах зэргээр сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаг байна. 

Эх сурвалж: SCMP