ЭМЯ-ны мэдээлснээр иргэд коронавирусээс сэргийлэх зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байгаа учир гар хөл амны өвчин, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг бохир гараар дамждаг өвчлөл 1.3-2.9 дахин буурчээ. 

Мөн улсын хэмжээнд сэжигтэй таван тохиолдол, 335 хүн ажиглалтад байгаа ба Москва-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр ирсэн 76 иргэнийг тусгаарлаад байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр 1739 халдвар шинээр бүртгэгдэж нийт тохиолдол 87137 болж, 2977 хүн нас барсан, 44843 хүн эдгэрчээ. Мөн шинээр  Катар, Монако, Эквадор улсад халдвар нэмж бүртгэгдсэн байна.  

Түүнчлэн хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан 16 тохиолдлоос коронавирус илрээгүй ба энэ сарын нэгэнд таван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж 21 хүн ажиглалтад авчээ.