Америкийн сенат Нанси Пелоси Хуавей компанийн утсыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Түүний хэлснээр Хуавейгийн таны халаасанд Хятадын тагнуул байгаатай адил гэнэ. 

Гэхдээ утаснаас илүү хэрэглэдэг аппликэйшнүүд таны мэдээллийг цуглуулдаг. Гүүгл, Фэйсбүүк, Инстаграмм, Тик Ток, Гүүглийн интернэт хөтөч зэрэг аппликэйшн таны үзсэн бичлэг, дагадаг хүмүүс, хайсан асуулт, очсон газар, үлдээсэн сэтгэгдэл, и-мэйл дээрх файлыг эзэмшигч компанидаа мэдээлдэг. 

Харин андройд утас ямар байрлалд барьдаг, утас хэрэглэхдээ гаргадаг зуршил, хамгийн их хэрэглэдэг тохиргоо зэргийг хянадаг байна. Мөн интернеттэй байх үед таны байршлыг гурван минут тутам эзэмшигч компанидаа мэдээлдэг гэнэ. 

Жишээ нь, та Гүүгл хаягаа утастайгаа холбовол шууд интернэтээс утсаа хаана байгааг хайж болно. Тодруулбал, MyGoogleAccount сайт руу орж утасныхаа байршлыг олох, ямар нэгэн дуу гаргах, утсаа түгжих эсвэл бүх мэдээллээ устгах үйлдэл хийх боломжтой.

 

Эх сурвалж: Forbes, ABCNews