Гар утас, телевиз, компьютер зэргийн хүүхдийн бие махбод, оюун ухаанд үзүүлж буй нөлөөллийн талаар эцэг эхчүүд, эрдэмтэд ихээхэн санаа зовнидог. Ялангуяа орондоо утсаараа оролдсоноор дэлгэцний хөх туяа хүүхдийн нойрны дааврын ялгаралтыг хойшлуулдаг гэж НҮБ-аас мэдээлсэн юм.

Гэвч Оксфордын их сургуулийн эрдэмтэд дижитал төхөөрөмжийн нойронд нөлөөлөх нөлөө харьцангуй бага байдгийг тогтоожээ.

Уг судалгааг 2016 онд хийсэн ба Америкийн зургаан сартайгаас 17 настай 50 мянган гаруй хүүхэд хамрагдсан байна. Ингээд тэд өдөрт хэдэн цагийг гар утас, компьютер, телевиз зэрэгт зарцуулж байгааг судалжээ.

Тэгэхэд гар утас, компьютер зэргийг ашигладаггүй хүүхдүүд өдөрт найман цаг 51 минут унтдаг бол дэлгэц ширтдэг хүүхдүүд найман цаг 21 минутын нойр авдаг болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: BBC, Romper