Сүүлийн 20 жилд 13-29 насныхны дунд гарсан толгой, хүзүүны гэмтлийн ихэнх нь гар утсаа оролдонгоо алхах, жолоо барьснаас үүдэлтэй гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. 

Үүнээс хамгийн түгээмэл гэмтэл нь нүүр, толгойгоо зүсэх, шалбалах, тархины гэмтэл зэрэг гэнэ. Гэмтсэн иргэдийн ихэнх нь эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан ба эрүүл мэндэд ноцтойн нөлөө байхгүй ч нүүрэнд сорви тогтсоноос болж тухайн хүн айдаст автаж, өөртөө итгэх итгэлгүй болдог байна. 

Судалгаанаас харахад 2007 онд анхны iPhone утас худалдаанд гарснаас хойш толгой, хүзүүний гэмт огцом нэмэгджээ. Мөн 13 хүртэлх насны хүүхдүүд том хэмжээтэй, хүнд ухаалаг утаснаас болж шууд гэмтэл авах нь ихэссэн байна. 

Гар утасны хэрэглээ нүүр толгойноос гадна хүзүү, нурууны гэмтэлд нөлөөлж байгаа гэнэ. Учир нь толгойгоо тонгойлгоход сээр нуруунд ирэх ачаалал нэмэгддэг ба гуян дээрээ утсаа тавьсан бол хүзүүнд 9-13 кг ачаалал ирдэг байна. Улмаар сээр нурууны ачаалал нэмэгддэг ба энэ нь хуруугаа нэг цагийн турш хойш нь түлхэж байгаатай ижил гэнэ. 

Америкийн аюулгүй байдлын консулын мэдээлснээр өнгөрсөн онд 2841 жолооч, 6000 явган хүн анхаарал болгоомжгүйн улмаас амиа алдсан байна. 

Эх сурвалж: CNN, Inquirer