Шинэчилсэн 11:05- Хязаалан насны морьд барианд орж, түрүү магнайгаа тодрууллаа. Тухайлбал,

  1.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ
  2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ
  3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хүрэн үрээ
  4. Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн харьяат Т.Цогбадрах зурвас цавьдар үрээ
  5. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ айргийн тавд хурдаллаа.

Өнөөдрийн хязаалан насны морьдын уралдаанд хүүхэд унаж бэртээгүй байна.

Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаан Хүй долоон худагт эхэлж, 184 хязаалан мордлоо. Энэ жилийн хувьд хязаалан насны морьд 17 км-т уралдах ба 11:00 цагт барианд орж ирэх юм. 

Энэ жилийн морин уралдааныг олон машин дагахгүй бөгөөд хэвлэл мэдээллийн гурван машин, нас насны морьдын даамал, хурдан морины салбар хороо, түргэн тусламжийн нийт найман машин дагаж байна.

Сануулбал, өнгөрсөн жил 240 хязаалан уралдсан ба Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хонгор үрээ түрүүлсэн юм. 

Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд үрээ, гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ, дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ оржээ. 

Шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагт болно.