МХЕГ-аас гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй барааг Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. Энэ сарын найманд иргэн Б нь Хятадаас 110 хайрцаг найман нэр төрлийн ундаа, хоол амтлагч, халуун ногоог улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Иймд тухайн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ. Сүүлийн үед  импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. 

Тухайлбал,  есдүгээр сарын 22-нд иргэн Ц, Б нар Хятадаас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан юм.