Газрын биржийн цахим төв нээгдсэнээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ  хамрагдах боломж нээгдэж байна.

Мөн газрын үнэ, кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт зэргээр газартай холбоотой мэдээллийг нэг дороос авах ба дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломжтой юм.

Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn сайтыг ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн гэдгийг албаныхан онцоллоо. Цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлэн газрын сан байгуулан хөгжүүлэлт хийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Тус сайтаар дамжуулан энэ сарын 31-нд цахим дуудлага худалдаа зохион байгуулж, дараах газрыг худалдаалах юм. Үүнд, 

Цахим дуудлага худалдаанд оруулах газар: 

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

1

Хан-Уул

Орон сууц

2

225 340 000

2

Хан-Уул

Орон сууц

2

225 340 000

3

Сонгинохайрхан

Аж ахуйн

1

83 568 277

4

Сонгинохайрхан

Аж ахуйн

1

84 494 282

5

Сонгинохайрхан

Аж ахуйн

1

44 960 000

6

Сонгинохайрхан

Хүлэмжийн аж ахуй

1

27 300 000

7

Налайх

Үйлдвэрлэл

1

19 300 000