Америкийн засгийн газар Хятадын зарим импортод тавих гэж байсан татвараа хойшлуулснаас болж Мягмар гарагт олон улсад газрын тосны үнэ дахин өслөө. Тухайлбал, WTI газрын тос 4.3 хувиар өсөж, нэг баррель нь 57.29 доллар, Брент газрын тос 4.7 хувиар өсөж, 60 долларт хүрсэн байна. 

Энэ сарын эхээр Америк, Хятадын худалдааны дайнаас болж газрын тосны үнэ буурах магадлалтай байсан юм. Харин Бямба гарагаас эхлэн газрын тосны үнэ өсөж эхэлсэн ба энэ нь ОПЕК-ын орнуудын уулзалтын үр дүн юм. 

Америкийн засгийн газар эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал зэрэг асуудлаас болж Хятадын зарим импортод тавих хоригоо 12 сарын 15 хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдсэн юм. Үүнд гар утас, нөүтбүүк, видео тоглоомын гар, тоглоом, компьютерын дэлгэц, гутал, хувцас зэрэг бүтээгдэхүүн багтжээ. 

Эх сурвалж: Oilprice, CNBC