Улс төр
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн суурийг тавилаа
Үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.
Суурь тавих ёслолд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражна Сингх биечлэн оролцлоо.
Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди 2015 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байдаг. Энэхүү зээлээр тус үйлдвэрийг хоёр үе шаттайгаар барихаар төлөвлөсөн юм.
"Монголчуудын олон жил хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж байна” гэж У.Хүрэлсүх хэллээ.
Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ суманд баригдана.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж санхүүжилтийн өртгөө эхний 10 жилд бүрэн нөхнө гэж тооцоолж байгаа юм. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц нь 40 жил бөгөөд үйлдвэр 2022 онд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл бичих
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.

Pingback: Газрын тосны үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ хэрэгжүүлнэ – Өдрийн Тойм
Pingback: Барилгын салбарт нарны эрчим хүчийг ашиглах төслийг хэрэгжүүлнэ - Өдрийн Тойм