Засгийн газраас өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг есөн бүст, Багахангай дүүргийг хоёр бүстэй байхаар тогтоосон юм.

Тэгвэл газрын албанаас нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталлаа.

Ингэснээр Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О.1-1.О хувь гэж зааснаар нэг м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг, доод үнийг дөрвөн төгрөг болголоо.

Энэ нь газрын суурь үнэ зарим газарт хоёр дахин буурч, өндөр үржил шимтэй, хотын төв хэсэгт хэд дахин нэмэгдсэн үнэ тогтож байгаагэсэн үг юм.

Мөн энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төслийг дүүргүүдийн ИТХ-д өргөн барьжээ.

Үүний дагуу найман дүүргийн ИТХ-ын тогтоол гарч, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Төрийн мэдээлэлийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршаад байна.

Мөн эдгээр ажлуудтай уялдуулан Газрын албанаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21000 орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Сануулахад, өнгөрсөн онд газар өмчлөлийн тухай хуулийг 10 жилээр сунгасан юм.