УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “талийгаачтай хамгийн сүүлд уулзсан МАН-ын хүн гээд байгаа нь би. Бид авто спортын холбоотой учир энэ талаар ярилцах гэж миний өрөөнд 10-15 минут саатсан” гэлээ.

Тэд ирэх долдугаар сард болох авто ралли уралдаан болон тамирчдад цол олгох асуудлаар ярилцаж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Түүнчлэн “тухайн өдөр намайг халамцуу явсан гэж яриад байгаа ч тийм зүйл байхгүй, Хятад руу айлчлалаар явсан гишүүд өдөр хамт хоол идэх үеэр Ши Жинпин даргын бэлэг гээд задалсан юм байгаа” гэсэн юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас гэрчийн мэдүүлэг авсан байна.

АН-ын дэд дарга Г.Батхүү энэ сарын 17-нд Төрийн ордонд нас барсан юм. АН-ын зүгээс Г.Батхүүгийн үхэл гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байгаа юм.