Америкийн Стони Брүкийн их сургуулийн эрдэмтэд гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн тархины эсийн зарим хэсгийн mGluR5 гэх хүртэхүй өндөр түвшинд байдаг ба энэ нь амиа хорлох бодол илүү төрүүлдийг тогтоожээ.

mGluR5 гэх хүртэхүй нь юм сурах, унтах үеийн ой санамж, танин мэдэхүй зэрэг тархины үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг байна.

Судлаачид гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлттэй 29, сэтгэл гутралтай 29, ямар нэг сэтгэцийн өвчингүй 29 хүний тархийг шинжилжээ. Ингэхэд гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн тархины таван хэсэгт mGluR5 хүртэхүй өндөр байсан ба энэ нь амиа хорлох бодол төрөхөд нөлөөлдөг байна.

Одоогоор гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлтөд Америкийн хүнс, эмийн удирдлагын газраас зөвшөөрсөн хоёр эмийг л хэрэглэдэг. Гэвч эдгээр эм нь сэтгэл гутралын өвчинд зориулагдсан бөгөөд хүн бүрт үйлчилдэггүй байна.

Үүнээс гадна mGluR5 хүртэхүйд чиглэсэн эмнүүд нь айдсыг улам ихэсгэдэг тул гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст хэрэглэхэд тохиромжгүй гэж судлаачид үзжээ. Иймээс mGluR5-г эмчлэхийн тулд шууд бусаар нөлөөлдөг тодорхой даавруудад зориулсан эмчилгээний арга гаргах хэрэгтэй байна.

Гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлт нь ямар нэг золгүй явдлын хохирогч, гэрч болсноос үүдэлтэй өвчин юм. Ийм өвчтэй хүмүүст тухайн явдлын талаар байнга бодох, хар дарах, айх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Эх сурвалж: Live science