Америкийн хамгийн том автомашины компани Женерал Моторс 160 жилийн түүхтэй Холден загварын үйлдвэрлэлээ зогсоож, Австрали, Шинэ Зеланд дахь хаалаа. 

Мөн зарим Азийн улсуудаас үйлдвэрлэлээ татаж байгаа ба ашиг багатай үйлдвэрүүд хаагдах юм. Жишээлбэл, 2020 оны сүүлд Тайландын Шевролет брендийн үйлдвэрээ Хятадын Цагаан Хэрэм компанид зарах төлөвтэй байна.

Ийнхүү үйлдвэрүүдээ хааснаар 1.1 тэрбум долларын алдагдал үүсэх боловч Австрали дахь үйлдвэрүүдээ одоо хаахгүй бол ирээдүйд амсах хохирол нь хамаагүй их байна гэнэ. 

Женерал Моторс компани 2019 онд долоон сая гаруй машин үйлдвэрлэж, дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн юм. Тэдний хамгийн алдартай бренд нь Шевролет, Кадиллак, Хаммер, Буйк зэрэг байна.

Эх сурвалж: CNN, ABC