ЧД-т Дэд бүтцийн төв ашиглалтад орж, 200 орчим өрх инженерийн шугам сүлжээнд холбогдлоо. Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар хотын дарга С.Амарсайхан нарын албаныхан оролцсон байна.

Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо багасаж, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурна гэж албаныхан үзжээ.

НИТХ-аас 2018 онд гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү дэд бүтцийн төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байх ба иргэдэд жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажлын байр бий болгох боломжтой юм.

Энэхүү төсөл хэрэгжснээр 50 байршилд дэд бүтцийн төв ашиглалтад орж, 20-30 мянган айл өрх инженерийн шугамд холбогдох юм. Мөн  61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устаж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээнэ гэж үзэж байна.