Цагдаагийн байгууллагаас уламжлалт баяр ёслолыг угтаж, иргэдийн аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Сар шинэ- 2019 арга хэмжээг энэ сарын еснөөс хоёрдугаар сарын наймны хооронд эхлүүлж, албаны өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн юм.

Энэ хүрээнд ТЦА-аас нийслэл болон орон нутгийн замуудад хяналт шалгалтыг эрчимжүүллээ.

Шалгалтаар замын хөдөлгөөний хууль тогтоомж, аюулгүй байдлыг хангах, зөрчлийг илрүүлж арилгах, хариуцлага тооцох, автомашин ашиглан үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийг илрүүлэх, мал, амьтны гаралтай түүхий эд тээвэрлэлтийг шалгаж байгаа юм.

Мөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй, харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцон ажиллаж байна.

Иймд иргэд, жолооч нарыг мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан оролцохыг анхаарууллаа.

Зураг: ТЦА