Аяны хүрээнд орон сууц, гудамж талбайн гэрэлтүүлэг хариуцсан 13 байгууллагын 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дөрвөн сарын хугацаанд ажиллажээ.

Мөн гэрэлтэй хот аяныг өрнүүлснээр нийслэлийн нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг хоёр хувиар нэмэгдүүлж, асалт 98 хувиас дээш болсон байна.

Дээрх ажлын хэсэг энэ хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  • Орон сууц, гудамж талбайн 210 байршилд 14200 метр кабель шинэчилж, 4197 ширхэг гэрэлтүүлгийг засаж, шинэчилсэн,
  • Нийслэлийн боловсрол, соёл, түүхийн дурсгалд газрууд болох МУИС, Спортын ордон, Гандан, МУБИС зэрэг 11 барилгын фасад гэрэлтүүлэг хийсэн,
  • Түүхийн дурсгалд Соёмботой хөшөө, Мэлхий хөшөө, Д.Нацагдорж, Ж.Батмөнх, Махатма Ганди, жанжин Ж.Лхагвасүрэн, Марко поло, зэрэг 11 хөшөөний гэрэлтүүлгийг хийсэн,
  • Наадамчдын зам, Шаргаморьт Хандгайт чиглэлийн 13.6 км замын гэрэлтүүлгийн ажлыг хийж, засварлан 90-100 хуьийн асалттай болгосон,
  • Орон сууцны 386 СӨХ-ны гадна 2,770 гэрэлтүүлэг, дотор талд 60,480, подвальд 27,700 нийт 90,950 ширхэг гэрэлтүүлгийг шинэчлэн сольсон зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Үүнээс гадна нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 19 байршилд 564.0 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, гэрэлтүүлгийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэн гурван жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцуулан ажиллах гэрээ байгуулжээ.

Дашрамд дурдахад, Улаанбаатарт 90 мянган гэрэлтүүлэг байдаг бөгөөд үүнээс асахгүй байгаа гэрэлтүүлгийг бүртгэлжүүлж, цаашлаад 2019-2020 онд эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөөд байна.