Эмэгтэйчүүд телевизор, цонхоор тусах гудамжны гэрэлд унтах нь зургаан жилийн дотор таргалах шалтгаан болдог гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ.

Энэхүү судалгаанд 2003-2009 онд хийсэн 35-74 насны 43722 эмэгтэйн таргалалтын талаарх судалгааны материалыг ашигласан байна. Ингэхэд судалгааны эхэн үед илүүдэл жингүй эмэгтэйчүүд шөнө гэрэлтэй орчинд байснаар таргалалтад өртөх 20 хувийн магадлалтай болжээ. Ялангуяа гэрэлтэйд унтдаг эмэгтэйчүүд судалгааны туршид дор хаяж таван кг жин нэмсэн байна.

Гэрэлтэйд унтах нь нойрны хугацааг багасгаж улмаар хүнсний хэрэглээг нэмэгдүүлж хөдөлгөөн багасгах замаар таргалалтад шууд бусаар нөлөөлдөг. Эсвэл нойр хулжааж стрессийн даавар ялгаруулах зэргээр бодисын солилцоонд өөрчлөлт оруулж шууд нөлөө үзүүлдэг гэж судлаачид үзжээ.

Эх сурвалж: Live science, CNN