Европын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хороо Герман улсыг Евро-2024 тэмцээний зохион байгуулагчаар сонголоо.

Ингэснээр Герман 1988 оноос хойш анх удаа уг тэмцээнийг зохиох юм. Харин тэдэнтэй өрсөлдсөн Турк улс дахин олон улсын тэмцээн зохион байгуулах эрхээ алджээ. Турк өмнө нь 2008, 2012, 2016 оны Евро, 2020 оны зуны олимпыг зохиох эрхийн төлөө өрсөлдөж байсан ч мөн л ялагдсан юм.

Европын хөлбөмбөгийн АШТ-ыг Европын орнууд хамтран зохион байгуулдаг байсан бол 2024 оны тэмцээнийг Герман дангаараа зохион байгуулах аж.

Уг тэмцээн 2024 оны 6-7 сард Германы 10 хотод зохиогдох бөгөөд 24 орны шигшээ баг 32 өдрийн турш 51 удаагийн тоглолт хийх юм.

Эх сурвалж: BBC